ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд ний 32 сорьцод коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод гурван тохиолдол илэрсэн байна. Үүний нэг нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байсан.
Иймд бид тухайн өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулах ойрын хавьтлуудыг тогтооход ойрын хавьтал 111 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 176 хүн байгаа юм. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Сэлэнгэд 26 тохиолдол, Говьсүмбэр аймагт 3 хүний сорьцод коронавирус илэрлээ. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн, Алтанбулагийн боомтоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Үүнээс биеийн байдал хүнд 2 хүн, хүндэвтэр 44 хүн, хөнгөн 277 хүн байна.
ШУУД ҮЗЭХ : https://www.facebook.com/papar...
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ