News Paparazzi : “Нас барсны гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж иргэдийг хотоос гаргасан тохиолдол гарчээ

Moderator
2020/11/23

Улаанбаатар хотод ирээд орон нутаг руугаа явах боломжгүй болсон 27 мянга гаруй иргэн байна гэж УОК -оос мэдээлсэн . Мөн эдгээр иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журам бэлэн болсон гэж мэдэгдэж байсан бол өнөөдрийн засгийн газрын хурлаар эцсийн шийдвэр гараагүй гэж мэдэгдсэн

 Тэгвэл 36 настай Б, У нар энэ хэргийг үйлдсэн байна. Тэднийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд  "Орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ" гэх зарыг цахим хуудаст байршуулж, хуурамч бичиг баримт (нас барсны бичиг ) бүрдүүлэн хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлсэн хэргийг үйлджээ. 

Хэргийг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлсэн байна. Хуурамч бичиг баримттай иргэд хэдийгээр хотын постыг нэвтэрсэн ч Булган аймаг руу нэвтрүүлээгүй байна.      


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.29
    2020/11/25

    Zai boloh ymaa negdee

    Хариулах
  • 202.9.47.7
    2020/11/24

    Хууль нь дээддээ үйлчилэхгүй болохоор ард иргэд нь мөн тухайн цаг үёд гарсан шийдвэрүүдийг үл хүндэтгэх юм даа нас барсан хүний бичиг баримтыг ашиглах талаар АН ын дарга с.эрдэнэ тэргүүтнүүд маш гарамгай ашиглаж маш их хэмжээний мангө идэж ууж бн одоо ард иргэддээ энэ хууль шийдвэр нь хүчтэй үйлчлэнэ гэдэг ойлгомжтой шүү дээ

    Хариулах