News Paparazzi : Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй

Moderator
2020/11/23

Дотоодод коронавирусийн халдвар тархах эрсдлийг бий болгож голомт нь болсон гэх "Эрхсаран" сувилалд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь шалгах, хуулийн дагуу арга хэмжээ авахыг иргэд олон нийтийн зүгээс шаардаж буй. Учир нь "Энхсаран" сувилалд халдвар, хамгааллын дэглэм зөрчигдөж, хэт бохир, нэг өрөөнд олон хүнийг оруулсан, эрүүл ахуйн дэглэм мөрдөөгүй зэргээс болж коронавирус тархсан байх магадлалтай юм.

Холбогдох байгууллагаас уг сувилалд яг ямар арга хэмжээ, хариуцлага тооцох эсэх нь яг тодорхой биш байгаа юм.  Чухам яагаад тус сувилалтай хариуцлага тооцож чадахгүй, хойрго байна вэ гэдэг асуултын цаана "Энхсаран" нь хэн нэгэн өндөр албан тушаалтантай холбоотой юм биш биз гэх хардлага байгаа юм.

Харин "Энхсаран" сувиллын цаана хэн байдаг, хэнтэй хамааралтай тухай мэдээллийг сэтгүүлч Б.Отгон "Тус сувиллын захирал О.Түмэндэмбэрэл нь Хууль зүйн сайд Х.Нямбаатартай холбоотой, дотны найзууд болох талаар бичсэн юм.

Тэгвэл Хууль Зүйн сайд Х.Нямбаатар “Сүүлийн үед Энхсаран сувилалыг надтай холбосон яриа гарах боллоо. Надад сувилал байтугай, түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт арваад хүн энэ хэрэгт холбогдсон. Бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэргийг тодруулсан. Ийм үндэслэлгүй мэдээлэл тарааж болохгүй” гэлээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.11
    2020/11/24

    Bair bhgui bol busad ni bugd bga yum bna ene hooson uu itgeerei huurhiid

    Хариулах
  • 202.9.46.243
    2020/11/24

    Хэний сувилал юм бэ ийм том эрхтэй дурэм журамд захирагддаггуй хукль зуйн сайд гэрчилгээг нь харахад ил тод бмаар хэлж болохгуй хун бхнуу

    Хариулах
  • 202.9.46.58
    2020/11/24

    Завтай монгол кроно ууд хошуугаа билүүдэж амьдрах юмдаа.хөөр

    Хариулах
  • 59.153.85.94
    2020/11/23

    Bayanbulag lagerd 4 housetei sht

    Хариулах
  • 64.119.27.135
    2020/11/23

    Дайны хажуугаар дажин гэдэг шиг энэ их өвчин зовлон,хорио цээр болж байхад ЭНХСАРАН сувилал энэ сайдынх тэр сайдынх гэж хэнд ч хэрэггүй элдвийн юм бичихээ болилдоо,аяндаа шалгагдаад гараад л ирнэ,ер нь энэ элдвийн худлаа юм бичдэг явдал хэрээс хэтэрч байна,энэ талаар хариуцдаг газар нь хатуухан гараар барих хянах цаг болсон байна шүү?

    Хариулах
  • 124.60.114.164
    2020/11/23

    Нийтийн шүршүүртэй газар хэн зөвшөөрөл өгсөн уим бэ.

    Хариулах