Сонгинохайрхан дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 11 цэг ажиллаж байна. Иргэдийг эдгээр цэгүүдээр үйлчлүүлэхэд урьдчилан цаг авах байдлаар бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна.
2020 оны 11 сарын 14-ний өдрөөс хойш нийт 2312 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Эдгээрээс 1276 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарч, батлагдлаа. Шинжилгээр батлагдсан хоёр голомтын ойролцоо оношлогооны цэг байгуулж, ойр орчмын оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай