News Paparazzi : СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин нь хүч алдан ухарснаас болж явган зорчигчийн амь нас хохирчээ

Moderator
2020/11/23

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас орон нутагт нэг иргэний амь нас хохирсон хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар Toyota Landcruiser-80 маркийн автомашин хүч алдан ухарснаас болж явган зорчигч болох 36 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тухайлбал, гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 10, орон нутагт 3 нийт 13 жолоочийг илрүүлж, долоон иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцож ажилласан байна.

Иймд иргэд, жолооч нарыг цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна