Өвөр Монголын Манжуур хотыг коронавирусийн улмаас хааж байгаа талаар БНХАУ-ын Үндэсний телевиз мэдээлжээ. Гэхдээ энэ хотод нөхцөл байдал хүндрээгүй, албан ёсны мэдээллээр коронавирусийн халввар авсан хоёр тохиолдол илэрсэн гэнэ.
Хэдийгээр цөөн тохиолдол илэрсэн ч БНХАУ-ын эрх баригчид шуурхай хатуу арга хэмжээ авч байгаа юм. Тодруулбал хотын бүх хүн амыг тестэд хамруулахаар болсон бөгөөд ингэснээр 170 мянга гаруй хүн коронавирусийн тест өгөх аж. Манжуур хотод хурал, олон нийтийн арга хэмжээг хориглож, зугаа цэнгээний газрууд, хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулиуд хаагдсан байна. Түүнчлэн бусад бүс нутгуудаас ирэх зорчигчийн урсгалыг бүрэн зогсоожээ.
Тус улсын авч хэрэгжүүлж буй энэхүү хатуу арга хэмжээг дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлыг зогсоох цорын ганц боломжит арга гэж шинжээчид үнэлж байгаа юм. Аюулт өвчний анхны голомт болж байсан БНХАУ хэдхэн сарын дотор нөхцөл байпдлыг хяналтандаа оруулж чадсан. Ингэснээр өнгөрсөн хавар нэг тэрбум гаруй хүн амтай энэ улсад коронавирусийн тархалт зогссон юм. Одоо хоногт 10 гаруй тохиолдол илэрч байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амтай харьцуулахад тун бага тоо гэж шинжээчид онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна