News Paparazzi : Шинээр илэрсэн 11 тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн

Moderator
2020/11/23

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 204 боллоо. Тус 11 тохиолдол Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн . Төмөр замын хэсэг, СХД-ийн сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлаас энэ 11 тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ хүмүүсийг 20, 21-нд тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байсан. Тухайн орчны хүмүүсийн шаардлагатайг нь тусгаарлаад хоёрдогч буюу дам хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлана" гэв.