Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж болон бусад яаралтай үйлчилгээ авахаар түр хугацаанд нийслэлд ирсэн орон нутгийн иргэд хүнд нөхцөл байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Хөл хорионы үед айл дамжин хоног төөрүүлж яваа тэд ардаа бага насны олон хүүхэдтэй, асаргаанд байдаг ахмадуудтай гээд сэтгэл зовоосон асуудлуудтай зэрэгцэн төр засгийн шийдвэрийг “чих тавин” хүлээсээр байна. Бүр хүнд өвчтэй хүнтэйгээ хамт машиндаа хонож байгаа гэр бүл ч бий.
Албан бус мэдээллээр нийслэлд гацсан 10 мянга гаруй иргэн бий гэх мэдээлэл байгаа. Тэд орон нутаг руу, гэр рүүгээ буцах хүсэлтэй байгаа ч шинжилгээ хэрхэн өгөх, авах газрууд нь тодорхойгүй, утсаар холбогдсон ч, биеэр очсон ч тэдэнд шинжилгээ хийх эсэхийг мэдэх, хариулт өгөх хүн байхгүй. Дээр нь УОК-оос тодорхойгүй, зөрүүтэй мэдээлэл хийж байгаа нь иргэдийг сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулж, өвдөх эрсдэл бий болгож байгааг тэд хэлж байгаа юм.
“Ядаж явахад яр” гэгчээр орон нутагт очсон иргэдийг нэг хоногийн 51800 төгрөгөөр тусгаарлах байранд байрлуулах гэрээ сошиал орчинд дэлгэгдэж, санхүүгийн асуудал яригдаж эхэлсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэ нь нэг хүн орон нутагт очоод 725.000 төгрөг төлж тусгаарлагдана гэсэн үг юм.

Гэтэл бодит байдал дээр хүнд нөхцөлд өдөр хоногийг аргацааж буй иргэдэд ямар дарамт болох нь тодорхой. Нэг гэр бүлээс 2-3 хүн 14 хоног тусгаарлагдана гэж үзэхэд саяар тоологдох энэ мөнгө орцонд хоног төөрүүлж буй иргэдэд бий юу.
Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийн магадгүй ихэнхэд нь одоогийн нөхцөлд ийм мөнгө байхгүй. Хөл хориогоо сунгахдаа очих газаргүй орон нутгийн иргэдийн асуудлыг шийдээгүйгээс болж очих айлгүй зарим нь машинд, орцонд хоног төөрүүлж, өвчлөх эрсдлийг бүр ихээр бий болгосон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Эхнээсээ мөнгөгүй өлсөж үхэхийн даваан дээр байгаа нь ч нууц биш.
Корона гэнэт гараад ирээгүй, бараг 10 сарын өмнөөс Монгол Улс юу ч тохиолдсон бэлэн байхаар бэлдэж ажилаж байна гэсэн мэдээллийг иргэддээ байнга өгч байв. Гэтэл үнэдээ ямар ч бэлтгэлгүй байсан нь маш олон удаагийн эргэж буцсан шийдвэрийн хэрэгжилт, бодит байдлаас харагдаж байгаа.
Иргэд очих газаргүй, яахаа мэдэхгүй зовж, төөрч явахад бидний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд бусад төлөөллүүд хаана байна вэ, яагаад бидний төлөө ажиллахгүй байна вэ хэмээн гомдож сууна. Тангараг өргөж, үүрэг хариуцлага хүлээж авсан хотын дарга нь хүртэл иргэддээ гомдоллож ялархаад эргэж буцсан шийдвэр гаргаж хохироож буй нь, УОК-ын удаа дараагийн авцалдаагүй мэдэгдэл мэдээллүүд иргэдийг бухимдуулж, дархлааг нь унагаж, сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу.
Эх сурвалж Зөв. 1х
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.10.22.25
Bi lam ingej mungu tulj tusgaarlagdaj chadahgvi gertee bol 14 honogoo ygshital bielvvlne UOK EMY Niisleliin zahiragch uur ymar erh medelten bdagiin ene shiidwer chini arai l bna ard irgediihee amidraliig 1 harchihaach 51800 tuluh baitugai ideh hoolniihuu mungiig unuu margaashtaa yay gsn ard irged ch bgaa corornogoor biznes hiihee l bolichih
Хариулах202.9.40.140
UOK.NOK yasan zohion baiguulaltgui uom.1 say hun gargaj bga bish hedhen huniig odoo boltol yah n medehgui.deerees n bainga munge neheestei.Hurdan gargaad oruulhad yanaa.Huuk n ch tag duugai.Erguunuudee zamiig n zaamaar uom.
Хариулах66.181.183.226
Гадаадад гацсан иргэдийг оркууд мөн ч их ад үзсэн дээ. Одоо ямар байна өөрсдөө үз. Ер нь тэгээд байх ёстой газрууддаа бай. Хөдөөийнхөн хөдөөдөө бай
Хариулах103.26.194.98
Гэр бүлээрэй махаа зарахаар ирсэн гэр бүлийн олон хүн байна. Хотод ирээд хязгаарлалтад ороод мал идээг нь хариулах янзлах хүн байхгүй амжиргааны эх үүсвэрээсээ салвал төр хариуцах уу. Энэ асуудлаа нэн даруй шийдэхгүй бол олон хүн эвгүй байдалд орж амжиргааны эх үүсвэрээсээ салхад бэлэн байна. Сэтгүүлч нар асууж хариулт авч өгөөч гуйж байна.
Хариулах202.55.188.94
Yu we ajil hj mongo olohoor ywsan ajilaa ch hiisn ymgui mongo ch ar ger ni hool hvnsee ch boognvvpeh mongogvi bga irged yah ym boljin ter mongoiig chin ogoh geed ch vnheer mongogui hmvvsiig yhin boljin honoh gzrgui hodoogvvr ywj bgad osgoj vhehwel yhin bljin yg iim ym gargaj bdin hvn bolgon mongotoi bn gj bhgui shde ta nar oorsdoo aygui ihmongotoi blhooro ydrsan ard tvmee ingej bga ymu ta ene ved ulsaas idsn bvh mongo il tod gargtsaa ysn dawartsan hulgaichuud we
Хариулах66.181.161.71
өвчнөөр бизнес хийж идэж ууснаа нуухнээ манай дарга нар
Хариулах66.181.187.176
хурдан гэртээ л хариммар бна шүү. амидралаас тасарсан шийдвэрээ эргэж харж хурдан шуурхай ажиллаж иргэдээ буцаагаамаар юм. уоk оновчтой хурдан шуурхай шийвдэртэй ажилламаар юм .
Хариулах192.82.75.59
Амьдралд нийцэхгүй энэ шийдвэрээ цуцалнуу өвчтөй эхийгээ очиж асармаар байна
Хариулах66.181.161.51
Ystoi soliortsiin bishuu yatsartsan hvmvvs we yoo bvr heleh muu vg oldohgvinee ingej suuhaar 12.1 s omno horiogoo tawihaa bod
Хариулах66.181.161.84
Нөгөө өвчинөөр далимдуулан бизнес хийж эхэллдээ үхэж далд ороосой өмхий бузарууд
Хариулах202.55.188.106
Тийшдээ ямар бодлогогүй юм бээ арай чдээ энэ хэцүү цаг үед хаана тр их мөнгө байдгий бас л 1мөнгө олох гэсэн арга аргаа олж ядхиймаа
Хариулах66.181.177.147
Zaa yostoi dawran biz. Hichneen honog horichood haa saigui korona n tarhsan bhad n butsaah bolchood bs 21 honog tusgaarlahu tgeed udriin 40,50iig tuluuleed. Tegj tulj chadah hun hed baihu!
Хариулах202.9.46.47
Ажилгүй иргэдээсээ Ямар Аймаар Мөнгө Авдагын . Улсын төсөвөөс үнэгүй баймаарын!ОУаас Зээл тусламж мөнгө хаана байна Ерөнхийлөгч тамирчин Баттулгаа
Хариулах64.119.23.248
tiim shvv darga nar min xorson deeer buuj iregdiiga neg xaraache
Хариулах202.126.89.109
Ene arai dendnee.mongotei n ogood tusgaarlagddag ym baij mongogui n ya geed baigaan owchnoor mongo olohoo boliochee tor zasag gej bnu ene ulsad chin
Хариулах202.126.89.214
ene hodoo oron nutagt gattsan humusee yaah yum boldoo .aimgaas aimgiin hoorond.