Шинэ төрлийн коронавирусээр халдварласныг илтгэж болох хөнгөн зэргийн дөрвөн шинж тэмдгийг дэлхийн эмч нарын судалгаанаас түүвэрлэн авч Их Британийн “Daily Express” сонин нийтэлжээ.
Эхнийх нь дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршил буурах. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд эдгээр шинж тэмдэг илэрч болох ч нөгөө талаар энэ нь ходоод гэдэсний өвчний шинж тэмдэг ч байж болох юм. Тиймээс энэ шинж тэмдэг илэрвэл шууд коронавирусийн халдвар авсан гэж ойлгож болохгүй гэдгийг эмч нар хэлжээ.
Хоёрдахь шинж тэмдэг нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэл. Америкийн Нүдний эмгэг судлалын академийн судлаачийн онцлон тэмдэглэснээр, энэ шинж тэмдэг нь шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан хүмүүсийн 1-3 хувьд нь тохиолдож байгаа аж.
Гуравдахь шинж тэмдэг нь ой тогтоолт, оюуны чадавх буурч илэрдэг танин мэдэхүйн эмгэг аж. Гэхдээ халдвар авсан цөөн хэдэн хүнд энэ шинж тэмдэг илэрч буйг онцолжээ.
Халдварын эрт үед илрэх дөрөв дэх шинж тэмдгээр эмч нар ядаргааг нэрлэжээ. Учир нь “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан өвчтөнүүдийн тал хувьд нь энэ шинж тэмдэг нийтлэг илэрчээ.
Эх сурвалж: TASS
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна