-Ж.ЭНХБАЯР: ТӨМӨР ЗАМЫН АЖИЛЧДЫН СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ХАЛДВАР ТАРХАХАД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Дархан хотод төмөр зам дагасан халдварын голомт гарч холбогдох сууринд тэг зогсолт хийгээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 16 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Дарханд халдвар тархсан шалтгааныг олж тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тус аймгаас илэрсэн тохиолдлууд Сэлэнгэтэй хавьтагч байсан нь мөн анхаарал татаж байгаа юм.
Үүнээс гадна Дархан-Уул аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаярын мэдээлснээр төмөр замын байгууллагын соёл болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан нь халдварын голомт болоход нөлөөлсөн байж магадгүй байгаа юм.
Тодруулбал, Дарханд төмөр замын олон зуун ажилчид, гурав хоног найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн аж.
Ингээд төмөр замын систем дотроос олон халдвар авсан байж болзошгүй гэж Ж.Энхбаяр мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь, Замын-Үүд зэрэг төмөр зам дагасан аймгуудаас коронавирусийн халдвар илрээд байна. Эдгээр аймгийн ажилчид Дарханд болсон арга хэмжээнд оролцсон байх магадлалтай байгаа юм.
Уг үйл ажиллагаанд оролцогчид өдөр спортын арга хэмжээнд оролцож орой урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж чөлөөт цаг нэрээр найрласан байна. Уг арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай аж.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай