Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил: Аймгийн хэмжээнд нийт 264 иргэн тусгаарлалтад байгаа. Төмөр замын нийт 850 албан хаагчийг түргэвшилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байна. Сүхбаатар Алтанбулаг суманд нийт 7163 хүнийг шинжилгээнд хамруулсан. Эцэг эх нь Улаанбаатар хот болон бусад аймгийн хөл хорион орсон 10 өрхийн хүүхдийг хамгаалах байранд байрлуулж, хүнсээр хангасан. Хүнс шатахууны хувьд аймгийн хэмжээнд 106 худалдааны төв дэлгүүри хүнсний үйл ажиллагааг тусгайлсан горимоор хангаж байна. Хүнсний хомсдол үнийн хөөрөгдөл гэдгийг гаргахгүй ажиллах тал дээр анхаарч байна. Иргэдийн хэрэгцээт модны хэрэгцээг аймгийн төвийн Тулга захаас бүх сумдууд руу хаягаар нь хүргэж өгнө. Нүүрсний тухайд Сэлэнгэ барилга компаниар дамжуулан айлуудад хүргэлттэй борлуулалт хийнэ. Түлээ нүүрсний үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Иргэдийг жигд түлээ нүүрсээр хангах арга хэмжээг авна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай