Орхон аймагт өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
“6-12 насны дөрвөн хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. 13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байна. Нийт гурван хоногийн хугацаанд 1600 гаруй сорьц авчээ.
Дөрвөн хүүхэд сургуульд сурдаг учраас анги танхим, багш нарыг тодорхойлох, 11 сарын 7-нд нэг хүүхэд Өргөө кино театрт кино үзсэн, зарим хүмүүс худалдаа үйлчилгээний төвүүдээр явсан мэдээлэлтэй байгаа учраас тандалт судалгаа хийж байна” гэлээ. Батлагдсан тохиолдлуудаас Эрдэнэт үйлдвэрийн ажилтан байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүнийг сэжигтэй, хавьтал гэж үзсэн учраас гэрт нь тусгаарласан байна. Одоогоор 387 сорьцыг аваад ХӨСҮТ рүү явуулж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай