ШУУРХАЙ : Орхон аймагт сэжигтэй тохиолдлууд илэрсэн тул аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо

Moderator
2020/11/19

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал : 

 1,600 гаруй хүнээс түргэвчилсэн тест авч, ХӨСҮТ-ийн лаборатори руу явуулсан. Хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн тул аймгийн хэмжээнд бүх нийтийн хөл хориог тогтоолоо. Иймд нийт иргэд маань аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу гаргасан захирамжийг биелүүлж гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Албан ёсоор ХӨСҮТ-ийн хариу гарна. Тэр болтол зөвшөөрөгдсөн байгууллагууд ажилчдынхаа тоог боломжит хэмжээгээр цөөлж ажиллахыг шаардаж байна. Мөн сошиалаар явж буй баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье гэв.