News Paparazzi : "Эмоци" хамтлагийн тоглолт үзсэн иргэд мэдээллээ буруу өгч, шинжилгээнд хамрагдахгүй байна

Moderator
2020/11/18

Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч Эмоци хамтлагийн тоглолт үзсэн нь тогтоогдсон. Тодруулбал тус хавьтагч  11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөнд үзсэн тул тус хамтлагийнхан 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50, 
16 дугаар эгнээний 35-44, 
15 дугаар эгнээний 36-46, 
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих,  88611070 гэсэн дугаараар холбоо барихыг хүссэн. Гэвч тус тоглолтыг үзсэн хүмүүс шинжилгээ өгөхгүй, хойрго хандаж байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээлж байна.  Тиймээс 11 дүгээр сарын 8-ны өдөр доор тэмдэглэсэн суудалд сууж тоглолт үзсэн хүмүүс яаралтай ХӨСҮТ-д хандаж, шинжилгээ өгөхийг уриалж байна.