ШУУРХАЙ : ДАРХАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ДӨРӨВ БОЛЛОО

Moderator
2020/11/18

Өчигдөр үдээс өмнө Дархан-Уул аймагт Ковид-19 халдварын нэг тохиолдол батлагдаад байсан. Уг иргэн 30 настай эмэгтэй юм. Тэгвэл түүний найз болон төмөр замын хоёр ажилтнаас Ковид-19 халдвар илэрч өчигдөр орой шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Уг гурван хүний шинжилгээнд Ковид-19 халдвар илэрч батлагдсан тохиолдол Дарханд дөрөв болсныг ЭМЯ-наас мэдээллээ.