Хил хамгаалах ерѳнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд:
Монгол Улсын Үндсэн хуульд улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан байдаг.
Монгол Улс нь БНХАУ-тай 4,709.6 км хэсгээр хиллэдэг. БНХАУ-тай 1962 онд Хилийн гэрээ байгуулсан. Мөн тус улстай 1962-1964 онд одоогийн байгаа газар орон дээр хилээ тогтоон, тэмдэглэсэн.
Түүнчлэн 1975 онд НҮБ-д бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан.
Бид өмнөд хөрштэйгөө Хилийн гэрээг 1988, 2010 онуудад шинэчлэн баталгаажууулсан. ХХЕГ үүнийг мөрдөж ажиллаж байна.
Монгол Улс нь БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Монгол Улс хилийн шугамаа ухраалаа, газар нутгаа хятадад өглөө гэдэг асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Дээрх мэдээлэл нь нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл юм. Тиймээс энэхүү мэдээллийг тараасан иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар болж байгааг мэдэгдэж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.140.11.2
Худал мэдээ тараасан улсад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Хариулах