ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнийг шинжилгээнд хамруулахад 20 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 эмч ажилчдын шинжилгээнд коронавирус илрээгүй. Дорнод аймагт тандалт судалгаагаар цуглуулсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад бүргэгдээд буй кластер өвчлөлүүдийн голомтуудад тандалт судалгаа хийсэн. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластерын голомтын ойрын хавьтал болох 520 хүнд хүнд шинжилгээ хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарын хотод бүртгэгдсэн голомт нийтдээ 15 болсон. Хоёрдогч хаввтал болох 3710 хүнийг шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт өчигдрийн байдлаар 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр батлагдсн тохиолдол зургаан болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол бүртгэгдсэн. Төмөр зам дагуу байрласан бүс нутгийн ард иргэдийн дунд шинжилгээ авахаар Говьсүмбэр аймагт шинжилгээ авахад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай