МЭДЭГДЭЛ
Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэх үүднээс нарийвчилсан судалгаа, олон улсын сайн туршлагад суурилан мөнгөний бодлогын болон зохицуулалтын холбогдох шийдвэр (макро зохистой бодлогын болон бодлогын бусад хэрэгслүүд)-ийг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь цар тахлаас үүдэлтэй бизнес эрхлэгчид, өрх гэр, санхүүгийн байгууллагуудад учирч буй хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэнэ.
Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй. Тухайлбал, 11 дүгээр сарын 12-16-ны өдрийн хооронд хийгдсэн банк хоорондын гүйлгээний тоо хэмжээ 2, 3 дугаар улирлын өдрийн дундаж түвшнээс бага зэрэг буурсан хэдий ч, 1 дүгээр улирлын түвшинд хадгалагдаж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоогоо төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.
Монголбанкнаас Ковид-19 цар тахалд өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөө банкуудтайгаа тохиролцон хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтыг энэ оныг дуустал үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэний 2.2 их наяд төгрөг нь бизнесийн зээл, 1.5 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно. Өнөөдрийн байдлаар нийт 125,206 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл Ковид-19 цар тахалд өртсөн нь нийт зээлийн багцын 33 хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн, төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн төлбөрийг түр хугацаанд хойшлуулах арга хэмжээ энэ оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд нийт 38,152 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатайгаар хойшлуулсан билээ. Монголбанкны зүгээс Засгийн газартай зөвшилцөж, дэмжих тохиолдолд энэ арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Бизнесийн, хэрэглээний болон хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжийг олгосон зохицуулалтын арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаснаар арилжааны банкууд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор салбар, нэгжүүдээ тодорхой хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн.
Монголбанкны зүгээс санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс банкны салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Санхүүгийн салбарын зээлдэгч болон харилцах, хадгаламж эзэмшигчийн аль алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой болно. Тухайлбал, банкны салбарт нийт 9.2 сая харилцах, хугацаагүй болон хугацаатай хадгаламжийн дансанд нийт 21.7 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна.
Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх, орлого багатай иргэдийг ядуурлаас хамгаалах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжилт (зээл олгох, бондыг худалдан авах)-ээр дэмжиж ажиллахад бэлэн байна.
Цар тахлыг хязгаарлах, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Засгийн газар болон банкуудад санхүүжилт олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
МОНГОЛБАНК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.176.180
Бодлогын хүүгээ тэглээчээ
Хариулах66.181.176.180
Бодлогын хүүгээ тэлээчээ. Дэлииы өүх улс тугалчээд байна. Тэгж байж зээлийн хүү буурна шүүдээ. Хүмүүс яаагаад энэ чиглэлээр ярихгүй байнаа
Хариулах202.9.46.60
Банк бус яах вэ.шиидвэр гараагүй гээд бхийн
Хариулах202.9.46.250
Банкны ипотек яах вэ .Голомт банкнаас авсан орон сууцны зээл түрүүчийн хойшлуултанд орсон боловч хойшлуулсан хүүгээ төлж эхлэх хугацаанаасаа хүүгээ нэмсэн нь улам дарамт болж бнаа .800000 төлж басан бол 1саяыг төлөх жишээны .Энэ өндөр хүүнд хамаг бие эрүүл мэнд байгаа зүйлээ алдахнээ
Хариулах202.55.188.86
Dekridendee suuj bg hvnii zeelig tsartsah ch ymuu oor arga hemjee awaj bldogvi ymuu
Хариулах202.55.188.84
odoo interneeteer awsan jishee. Sono Lend mn poket geh mongo zeeldeg appnii zeeliin tololtiiig ajilgvi uchiraas tolj chadahgvi bolj bgaa ene ved hoishluulah bolomj bn uu
Хариулах66.181.161.81
Засгийн газар монгол банк нь шийдвэрээ гаргачихаад байхад эднээсээ их мэдэлтэй банкууд нь гүрийгээд л өдөр шөнөгүй утасдаад нэхнэ шүү дээ авсан нь үнэн төлөх нь үнэн хойшлуулчих л гээд байгаам ш дээ уг нь төлөхгүй гээгүй
Хариулах202.9.40.13
Zeel hoishluulna gh uom.Delhiid bhgui ender huutei bair avaad nasaaraa tuleed barahgui bn.Huugee buulgaj.heden sar ch huugee tegleh heregtei.Teneg pisdaanuud hoishluulna gh uom.60 nas hureed duusah zeel 65 nas hurch duusah bolj bn.Ardiin amidral medehgui.Zoljargal hulgaichaas mungee avaad bidnii huug bagiig ch gesen tegleech.
Хариулах202.126.88.157
End bank geed todotgood bichsen bna bank busad ijil uilchlehuu
Хариулах