News Paparazzi : ШУУРХАЙ : Дархан-Уул аймгаас нэг шинэ тохиолдол илэрлээ

Moderator
2020/11/17

"Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш хугацаанд коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ. Өвчлөл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдээд байгаа. 

Дархан-Уул аймгийн тохиолдлыг анх түргэвчилсэн оношлуураар шинжилж, эерэг гарсан тул PCR шинжилгээг хийж, баталгаажуулсан. Түүний ойрын хавьтал 62 хүнийг тогтоон тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр аймгуудад тандалт судалгааг эрчимжүүлэн хийж байна" гэлээ