УОК яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлж байна. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян“Сэлэнгэ аймагт багц өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шуурхай ажиллагааны журмыг батлаад ажиллаж байна.
Аймгийн төв буюу Сүхбаатар сумын нутагт 25 мянган иргэн байна. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Сүхбаатар суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, эмнэлгийн эмч, ажилтнуудыг өөр байранд шилжүүлэх ажил явагдаж байна.
Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн. Тухайн хүн нь хувиараа бизнес эрхлэгч байсан. Тиймээс тус аймагт өчигдөр шөнөөс эхлэн тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоогоод байна. Дархан-уул аймаг 88 мянган хүн амтай. Тус аймгийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөн нэмэгдсэн байна. Цагдаа замын хөдөлгөөн зохицуулахад хүндрэлтэй байгаа. Иргэддээ дахин сануулахад хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байхыг хүсэж байна. Хөдөлгөөн ихсэж байгаа нь ойрын болон дам хавьтлыг тогтооход сөргөөр нөлөөлж байна” гэв.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ