Улаанбаатараас хулгайн замаар Хэнтийд очсон хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна.
Тухайн иргэн хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн байдалд бэлэн ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө.
Цэнхэрмандалын постноос буцаахад голын урдуур Баянмөнх, Дархан, Баянхутаг сумын нутгаар дамжин, аймгийн урд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байгаа аж. Түргэвчилсан шинжилгээгээр хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай