News Paparazzi : ЭМЯ:Коронавирусийн 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 416 боллоо. /2020.11.14/

Moderator
2020/11/14

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

 "Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна" гэлээ. Мөн

  • Арваннэгдүгээр сарын 2-нд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 120 хүний давтан шинжилгээ 
  • Тусгаарлах байранд байгаа гурван хүн
  • Тандалтын 22 шинжилгээ
  • Орхон аймгийн 3 иргэн
  • Батлан хамгаалахын 64
  • ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн.  

Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд СӨРӨГ гарсан. 

Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна.

Тус аймагийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд СӨРӨГ байна. 

Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн

ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна