News Paparazzi : МУБИС, “Улаанбаатар палас”, Дүүхээ төвд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

Moderator
2020/11/14

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийхийг үүрэг болгов.  Үүн дагуу өчигдөр хоёрдугаар хавьтлын эрсдэл бүхий обьект болох МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрнуудыг , “Улаанбаатар палас”-ын гадна болон дотор талбайг  “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв. Дээрх обьектуудад Зооноз өвчин судлалын үндэсний төв, Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбоотой хамтран халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгалыг бүрэн хийж дууссан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна