Дэлхийн улс орнууд сая сая хүнийг өвчлүүлсэн коронавирусийн эсрэг вакциныг бүтээхээр өрсөлдөж байна. Хэд хоногийн өмнө "Pfizer Inc", "AstraZeneca" "компаниуд өөрсдийн бүтээж буй вакцины туршилт үр дүнтэй үргэлжилж байгаа бөгөөд удахгүй эцсийн шатны туршилтын үр дүнг зарлана хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр Австралийн их сургууль, “CSL Ltd” компанийн бүтээж буй COVID-19 вакцин туршигчдын биед эсрэг биет үүсгэж буйг тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдлээ.
Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Бусад вакцин бүтээгчдээс ялимгүй хоцорч байгаа ч Куинсландын их сургууль, CSL компанийн бүтээж буй вакцин одоо туршилтын сүүлийн шатандаа орох гэж байна. Тус вакцин I үе шатны клиник туршилтаар аюулгүй болох нь батлагдсан бөгөөд хүний биед эсрэг биет үүсгэж байгаа нь аль хэдийн тогтоогдсон” гэжээ.
Хэрэв вакцины дараагийн шатны туршилтууд амжилттай болбол 2021 оны гуравдугаар улирлаас эхлэн тараагдаж эхлэх аж.
Австрали улс Куинсландын их сургуулийн боловсруулж буй тус вакциныг гарсан даруйд 51 сая ширхгийг худалдаж авна хэмээн аль хэдийн тохиролцжээ. Тус улс мөн "AstraZeneca" вакциныг сүүлийн шатны шинжилгээнд хамрагдвал мөн худалдаж авна гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна