News Paparazzi: ШУУРХАЙ МЭДЭЭ: Хяналт шалгалтыг улам чангатгах үүрэг өглөө

Moderator
2020/11/12

Монголын улсын Шадар сайдын албанаас дараах албаны мэдээллийг гаргасан байна. Тодруулбал, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хяналт шалгалтыг улам чангатгах үүрэгийг өгчээ.

АЛБАНЫ МЭДЭЭ: -ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ УЛАМ ЧАНГАТГАНА-

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/1242 тоот захирамж гаргасан байна.


ЭНЭ ДАГУУ:

  • 
-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • 
-Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  • 
-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  • 
-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

  • -Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

  • -Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  • 
-Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  • 
- Банк
  • 
-Оршуулга
  • 
-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
  • 
-Шүүх, прокурор
  • 
-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

  • -Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм.

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах, жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг анхааруулж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ.

Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм. Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.89
    2020/11/15

    Humuusee yag udiid udesh hoolnii tsag bolson tul yaj hool ideshee huduunuus avah ve .yamar arga bna .

    Хариулах
  • 203.91.115.56
    2020/11/15

    Сумын махны захаас мах авч хотод байгаа ээж дээ явуулах гэсийм Хаанаас ямар бичиг авах вэ

    Хариулах
  • 192.82.73.153
    2020/11/14

    Энд 1 юм хэлье. Хүнсний талоныг хорооны ажилчдын таньдаг ах дүү найз нөхөд авдаг гэдэг. Яг эзэндээ хүрч бнуу. Бодит судалгаа хийх хэрэгтэй бна. Жишээ нь би гэдэг хүн өрх толгойлсон дансандаа авч болдоггүй 5к тай 3хонож бна. Хүнс дууслаа

    Хариулах
  • 202.55.188.39
    2020/11/13

    surguul tsetserlegee neene biz dee ene xvvxdvvdee zunduu amarsan shv de

    Хариулах
  • 66.181.160.110
    2020/11/12

    Хүүхдэдээ хоол хүнс явуулбал оруулах болов уу

    Хариулах
  • 66.181.161.78
    2020/11/12

    Malchin bga yumaa 11nd orj irsiin owsoo awaad ywh gsin ymaa ywuulah bolwuu

    Хариулах