ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "24 хүнийг эхний ээлжид тусгаарлан шинжилгээ хийхэд хоёр хүн халдвартай гарсан. Хадам ээж болон оюутан дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүн цааш халдвар тараасан эсэхэд судалгаа хийж байна.
Судалгаа хийнэ гэдэг ярвигтай цаг хугацаа орсон ажил.
Шинэ илэрсэн хүмүүс дээр зовуурь байхгүй. Ер нь халдварын тохиолдлуудын 80 хувьд хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Өнөөдрийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд буюу уушгинд нь нэвчидэс үүссэн байгаад тохирох эмчилгээг хийж байгаа.
Хэвлэлийнхэнд хандаж хэлэхэд мэдээллийг нэгдсэн журмаар өгөх нь хамгийн зөв юм. Тэр нь ч Бидний ажилд тустай байна. Ээлжлээд маш олон хүн ажил хийлгэхгүй утсаар залгаад асууж байна. Ингэж хариулах нь бидний үндсэн ажил биш.
Бид та бүхнээс болоод дотроос хэн мэдээлэл гаргасан гэж бие биенээ хүртэл хардаж байна. Цаашлаад байгууллага дотор ажиллаж байгаа хүмүүс хагаралдах, биедээ гомдох зүйл гарч ирж байна. Ингэж болохгүй биз дээ.
Та бүхэнд хамгийн үнэн бодитой мэдээллийг өгөх гэж л ажиллаж байгаа шүү дээ. Бид их ядарч байна" гэв.
"Хүний эрхийн талаасаа зарлаж болох болон болохгүй мэдээллүүд байгаа"
Үргэлжлүүлэн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нэгдүгээр хавьтлын 24 хүнээс гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрлээ. УОК, ЭМЯ-ны нэг шугамаар мэдээллийг түгээж байгаа. Үүнээс өөрөөр албан бус эх сурвалжийн мэдээллийг түгээх нь олон эрсдэл дагуулж байна. Хүний эрхийн талаасаа зарлаж болох болон болохгүй мэдээллүүд байгаа. УОК, ЭМЯ-наас шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь өгөхийг зорин ажиллаж байна" хэмээн хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
43.242.243.46
Халдварт өртөхгүй хамгийн сайн арга нь гэрээсээ бүү гар гараа сайн угааж маскаа байнга зүү.
Хариулах