News paparazzi : УВС, ДОРНОД, БАЯН-ӨЛГИЙ АЙМГУУД ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Moderator
2020/11/11

Увс аймгийн Онцгой комиссын өнөөдрөөс /2020.11.11/ эхлэн хөл хорио тогтоолоо. Энэ хүрээнд Увс аймгаас гарах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цагаас хаажээ. Тодруулбал, хөл хорионы дэглэмийн хугацаанд энэ сарын 14 хүртэл буюу 3 хоног аймаг сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнд хяналт тавина. Уг шийдвэрийн хүрээнд аймгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөнийг хориод байна.

Мөн Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрөөс хөл хорио тогтоож, энэ хүрээнд аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс мөн өнөөдөр /2020.11.11/ өглөөний 08.00 цагаас эхлэн орох, гарах хөдөлгөөн хязгаарлаад байна. Энэ сарын 13-ны 23.00 цагЦЬ хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах болох орох хөдөлгөөнийг түр хааж байгааг аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Энэ сарын 7-ны өдрөөс хойш аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авахаар болжээ.

Онцгой комиссоос хөл хорионы дэглэмийн хугацаанд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон ба үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна