News Paparazzi: Ковидын талаар “төөрөгдүүлэх” мэдэгдэл хийж, хууль зөрчсөн Ж.Амгаланг ажлаас нь чөлөөлөх үү

Moderator
2020/11/11

Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн хурандаа гэхээр хууль үйлчлэхгүй байна гэж байхгүй ээ, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. 

-КОРОНАВИРУС САЛХИАР ХАЛДВАРЛАДАГ БОЛСОН УУ-

Учир нь, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан саяхан Коронавирус цар тахлын талаар мэдээлэл хийх үеэрээ “ОХУ-ын нутаг дэвсгэр, манай хил залгаа байгаа газар дээр нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг уурын амьсгалаар, салхи дандаа хойноосоо байгаа учраас бидэнд бас бодож тооцох, сэргийлэх юмнууд маш их байгаа учраас энийг дахин Улсын онцгой комисс /УОК/-д танилцуулж тодорхой шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. 

Гэтэл, Коронавирус цар тахлын энэ үед эрсдэлээс хамгаалахын тулд хүн хооронд 1.2 метр зай барих, амны хаалт зүүж, ариутгалын бодис хэрэглэхэд халдвараас сэргийлж чадна гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж буй. 

-ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ЧИНЬ ЗӨРЧӨӨД БАЙГАА ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.АМГАЛАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ Х.НЯМБААТАР САЙДАА-

Гэтэл хууль сахиулах байгууллагын хурандаа нь нийгэмд төөрөгдүүлэх мэдээ цацаж хуулиа зөрчөөд, хээв нэг олны өмнө сууж байна. Учир нь “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 9.13-д Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэсэн заалт бий. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, энэхүү хуулийн төслийг  Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьж, батлуулсан юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд салбарын сайдынхаа өргөн барьж, батлуулсан хуулийн 9.13 дахь заалтыг Хууль зүйн яамны харьяа ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан зөрчиж, иргэдэд төөрөгдүүлсэн мэдэгдэл хийгээд сууж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэдгийг дахин сануулъя. Иймд хууль зөрчсөн хурандаа Ж.Амгаланд ямар хариуцлага тооцох вэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нараас асуух үлдлээ. 

Энд нэг зүйлийг сануулахад, Цар тахлын энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд дотоодод үүсээд байгаа коронавирусийн талаарх мэдээллийг нийтлэхдээ зөвхөн ЭМЯ, УОК-ын мэдээллийг л эх сурвалжаа болгож хуулиа сахин биелүүлж байгаа шүү гэдгийг сануулъя. 


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.235
    2020/11/13

    Эндээс ямар ч гай гамшгийг олж харахгүй байна.Ковидтой хийх тэмцэл улам бүр эрчимжих шаардлагатай энэ үед ажлаа мэддэг,туршлагажсан хүмүүсийг өөлж баалж хүч хөдөлмөрийг нь сулруулах оролдлого хийж байгаа сэтгүүлч нэртэй сэвээчдийг шалгах хэрэгтэй юм шүү.

    Хариулах
  • 103.26.194.73
    2020/11/13

    Энэ хэрэггүй зүйл бичиж байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

    Хариулах
  • 103.10.21.95
    2020/11/13

    Хэрүүлч пизда вэ папараци

    Хариулах
  • 66.181.161.46
    2020/11/13

    тэнэгдүү хүншдээ

    Хариулах
  • 202.9.46.31
    2020/11/13

    Би асууя чи хариул гэдэг сайт нээрээ хийх ажил олдохгүй бна уу цар тахалын ийм үед гонгиноод төр түмнийг талцуулах ажил хийхээ болиорой тахал та нарыг тойрохгүй бж мэднэ битгий энд тэнд эргүүтээд бай

    Хариулах
  • 202.9.46.31
    2020/11/13

    Өвчинтэй тэмцээчээ өлөн гаруудаа энэ тэндхийн ажил хийж бгаа хүмүүсийн үгний өө хайж явахаар нэг бол загдаагаа сурвалжлаач харах царайны өлөн царайтай та нарын зоргоор ийм үед халаа солио хийхүү наад хүмүүс чинь нойр хоолгүй ард түмнээ хамгаалж бгаа хүмүүс

    Хариулах
  • 139.5.216.91
    2020/11/12

    Бүрэн судлагдаагүй вирусээс бүх л талаас нь сэргийлэхийн тулд боломжит судалгаа шинжилгээ, алхамуудыг хийнэ гэж ойлголоо. Тэгээд ч он гарсаар, ялангуяа ойрын хэдэн өдрүүдэд Онцгой, эмч, цагдаа гээд олон хүмүүс нойр хоолгүй зүтгэж байна, тэдний нэг нь энэ хүн байх. Шөнийн яаралтай мэдээнээс аваад өглөөнийхийг үзэхэд энэ хүн сууж л байсан. Танай сэтгүүлчид нээрээ арай ч дээ, ийм хүнд нөхцөлд албан тушаал, халаа сэлгээ гэх мэт ийм хөгийн сэдэв гаргаж ирж тавих гэж. Жинхэнэ ард түмнийг турхирч байгаа нь та нар сэтгүүлчид өөрсдөө байна. Өөр хийх, бичих ажил алга уу

    Хариулах
    • 202.126.90.75
      2020/11/12

      тийшд

  • 103.229.123.137
    2020/11/12

    Хүмүүс юм л бол ЗГ, УОК муу байна гээд л эхлэх юм.Тэд бараг эдгээд гарах дөхөж байгаа хүмүүс дээ вирустэй шинэ хүн оруулах журам гаргаагүй гэдэгт итгэлтэй байна.Иймд журам зөрчиж буруу үйлдэл хийсэн ЭНХ САРАН сувилалын ажилтанг гол буруутан гэж үзэж байна.Бас тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгай хэвээр байх журмыг ч сэргээх хэрэгтэй юм байна.

    Хариулах
  • 43.228.130.169
    2020/11/12

    Харваас дэбийл царай

    Хариулах
  • 66.181.161.92
    2020/11/12

    hen negniig baalah amarhan chi ooroo hun ardiin toloo odor shonogui ajillaj uzsen ymuu naad huntei chin olon olon tusgaarlah .hamgaalah uridchilan sergiileh ajluudiig hiij yvsnii huvid helchihie.ugnii oo haij hoshuu biluudej suuhaa boli

    Хариулах
  • 59.153.115.210
    2020/11/12

    Тэнэ.г сайт

    Хариулах
  • 202.21.108.212
    2020/11/12

    Амгалан салхиар тарна ч гэр шиг. Цэнэггүй авч байна лээ. Төрийн ажил хийж байж ийм увайггүй тэнэг байж болохгүй ш дээ. Бас салхиар тардаг болцын байх гээд айгаад гоогледлээ ш дээ. Ард түмнийг тэнэг гэж боддог ийм гарууд тэтгэвэртээ сууж байхгүй муу эр дайнд хөөрнө гэдэг шиг тэнэгтэж өгөх юмаа

    Хариулах
  • 192.82.69.176
    2020/11/11

    Зарим эргүү тэнэгүүд ард түмнии төлөө ажиллаж байгаа хүмүүсииг үзэхгүй юмаа бас амгалан гэдэг хүн ямар гай хиичихээв малаа

    Хариулах
  • 202.9.46.111
    2020/11/11

    ..Эрдэнийн мангар пацаантай нийлж..тэнэгтэж бн даа..сэтгүүл ч гуай.

    Хариулах
  • 103.57.94.145
    2020/11/11

    за бас яачваа Амгалан дарга сайн ажилж байгаа шүү энэ сэтгүүлч нар дандаа шантаач хийж сэтгэл санааны стрест оруулж гай болж байх юмаа .мөрөөр нь тайван ажилуулаач хүмүүсийн толгой эргүүлээд явах юмаа..

    Хариулах
  • 202.9.40.82
    2020/11/11

    Мэдээ мэдээлэл хүргэж буй сайт сэтгүүлч нар нь үнэн зөв мэдээ дамжуулъя.УОК ЭМЯ ны хэдэн цагт юу гэж хэлснийг тоть шиг давтах.өөрсдиин мэдлэг боловсрол дульхан дээр нь дутуу буруу ташаа юм дамжуулчих эрсдэл их байх юм.

    Хариулах
    • 202.9.40.80
      2020/11/13

      Ийм тэгэг юм бичднг болохоор сэтгүүлчдыг үзэн яддаг. 4 дэх засаглал нэрийн дор та юу хийсэн юм вэ энд тэнд хов зөөсөн гөлчий нар наад мэдрэл муутай юмаа татаад аваараа. . Нээх онол ярьсан ясан толгойнууд...