Эм үйлдвэрлэгч Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд өчигдөр/2020.11.09/ өөрсдийн бүтээж буй вакцины туршилтад хамрагдсан эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд нь КОВИД-19-ын эсрэг дархлаа тогтсон талаар мэдээллээ. Хэрэв туршилт энэ чигээрээ үргэлжилбэл хүлээж байснаас хэд дахин эерэг үр дүн гарна хэмээн таамаглаж байна.
Хоёр компанийн хамтран бүтээж буй вакцин хоёр дахь тунгаас 7 хоногийн дараа үр дүн өгч эхэлсэн бөгөөд 28 хоногийн дараа дархлаа тогтож эхэлсэн аж. Вакцины туршилтыг АНУ, ХБНГУ, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн зургаан өөр орны нийт 43,500 сайн дурынхан хамрагдсан байна.
Туршилтын явцад ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд нийт оролцогсдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд КОВИД-19 өвчнөөс хамгаалах дархлаа тогтсон байжээ.
“Pfizer”, “BioNTech” компаниудын зүгээс арваннэгдүгээр сарын 3 дахь долоо хоног гэхэд судалгаанд хамрагдсан илүү олон хүнийг эргэн шинжилж, дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэж чадсан тохиолдолд уг вакциныг албан ёсны бүтээгдэхүүн болгох ажлыг эхлүүлэх боломжтой болох юм.
Туршилтын дараагийн үр дүнгүүд урьдчилсан үр дүнтэй адил амжилт үзүүлсэн тохиолдолд энэ оны эцэс гэхэд вакцины 50 сая тунг нийлүүлэх боломжтой хэмээн тус вакциныг бүтээсэн компаниуд мэдэгдсэн байна. Түүнчлэн 2021 оны эцэс гэхэд энэ тоог 1.3 тэрбум тун болгож чадна гэдгээ хэлжээ.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна