Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 цар тахлын халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. /2020.11.09/
Сүүлийн гурав хоногт буюу энэ амралтын өдрүүдэд /2020.11.06-11.08/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй/-нээс коронавирус илэрсэн бол мөн аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 29 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн байна.
Арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн тээврийн жолоочоос Covid-19 илэрсэн бол тухайн жолоочийг буцаасан.
Мөн арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн Беларусь улсын иргэн 56 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн 52 настай эрэгтэй ачаа тээврийн жолооч нар тус тус халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 50 сая гаруй хүн COVID-19 халдвараар өвчилж, 1.3 сая хүн эндээд байна.
Сүүлийн 24 цагт л гэхэд 411 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 хүн нас баржээ.
Халдварын тархалтаар АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг улсууд тэргүүлж байна” ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.88.130
gadnii ulsuud bish naad orosoo oruulhaa boliooch
Хариулах