News paparazzi : УОК: Халдвар авсан сувилагч энгийн иргэдтэй харьцаагүй тул ямар ч хөл, хорио, хязгаарлалт тогтоохгүй

Moderator
2020/11/07

УОК өнөөдөр 10:00 цагаас эхлэн хуралдсан.  Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг яг одоо танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар "УОК-ын ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн. Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаатай хаасан. Энэ боомтуудыг гарагийн зохицуулалттай нээх тодорхой үүрэг, чиглэлүүд өгөөд байна. Иргэдэд хандаж үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээвэр, спорт арга хэмжээн, боловсролын байгууллагуудад амны хаалт заавал зүүх, ариутгалын ажил хийх шаардлага тавьж байна. 

Хүнсний хангамж нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ургац хураалт 95 хувьтай, өвлийн мах бэлтгэлийн ажил эхэлж байна. Ирэх 7 хоногт хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зарим шийдвэрийг гаргана. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байна. Цаашдаа эрсдэл нөхцөл үүсэх, дотроо халдвар тархсан нөхцөлд ямар байх талаар хэлэлцэж шийдлээ. ХӨСҮТ-д халдвар авсан сувилагч эмнэлгээс гарч энгийн иргэдтэй харьцаагүй. Манай улсад дотооддоо коронавирусийн халдвар тархаагүй тул УОК ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тавьсан талаар шийдвэр гаргаагүй.

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал амаргүй байна. Учир нь хойд хөршид өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн. Тиймээс хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг тэнд ажиллаж байна. Сэлэнгэ аймагт Сүхбаатар болон Алтанбулаг боомт байдаг. Сүхбаатар боомт хэвийн ажиллана. Алтанбулагийн боомтоор нийт импортын 9,2 хувь орж ирж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн харьцангуй бага орж байна. Тиймээс хүндрэл багатайгаар эрсдэлийг бууруулах бодолтой байна. 
Сүүлийн өдрүүдэд өдөр болгон ковидын тохиолдол илэрч байна. Тиймээс Алтанбулагт карантины бүс тогтоосон. Орж ирж байгаа жолооч нарыг 72 цагийн дотор шинжилгээнд хамруулах ёстой байгаа ч тэр болгон чадахгүй байна " гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.32
    2020/11/07

    za ashgyi de yagad kovid19 awchihdag suwilagch we? hudu oron nutagt suwilagch nart surgalt muu orj de uuriigu hamgaalj chadahgyi genen bna da surgalt sain orohgyi bol bolohgyin de

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/11/07

    ок

    Хариулах