Chanel брэнд өөрийн цагнууддаа ховор чамин амьтны арьс хэрэглэхгүй шийдвэр гаргасны дагуу Boy-Friend загварын цагнуудынхаа оосорыг сольжээ. Энэ нь гоо зүйн болон байгаль хамгаалалын нормд нийцүүлэн ховор амьтдын арьсыг олоход улам бүр төвөгтэй болж байгаатай холбоотой юм.
Одооноос эхлэн уг загварыг матар зэрэг ховор амьтны арьсыг дуурайлган, арьсан дээр хээлсэн хэлбэрээр, ширмэл оёотой буюу твид даавуу материалаар хийсэн оосортой л худалдаж авах боломжтой ажээ. Харин өнгөний хувьд ялдам ягаанаас эхлээд сонгодог хар, үнэт алтны өнгөтэй сонголт ч хийх боломжтой гэнэ.
Хатагтай Chanel-ийн дурладаг байсан энгийн боловч ёсорхог, эрэгтэйлэг энэ загварыг 2015 онд эмэгтэйчүүдийн хүсэлтээр гаргасан билээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Сэтгэгдэл бичигдээгүй байна