News paparazzi : Д.Нямхүү: Өвчтнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас коронавирусийн халдвар илэрлээ

Moderator
Өчигдөр 12 цаг 23 минут

Өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ.

Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал:

  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,
  • Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй
  • Харин 4 дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Дөрөв дэх тохиолдлын хувьд коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг. Тэгвэл тухайн сувилагч ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа аван ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн хэллээ.

Ийнхүү Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байгаа талаар мэдээлсэн юм.


Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.251
    Өчигдөр

    Гаднаас өвчин тээвэрлэхээ л больчихмоор бна даа

    Хариулах
  • 66.181.185.251
    Өчигдөр

    ger orondoo harisan yum bolovuu ? Gaduur hvn amitandaa uulzaj uchirsan bolovuu? Dotooddoo l aldchihgvi yumsan. Ene uvchnuus bolj ard irged bvten jil stresstlee

    Хариулах
  • 202.126.88.159
    Өчигдөр

    Pizdaa2 uwchte hvn awchirhaa bolildoo yag battai hariu tendee garhaar ni awchirch bolono shvvdee

    Хариулах
  • 66.181.161.36
    Өчигдөр

    Новш юмаа одоо гаднаас хүн авахгүй бгаачээ ингээд дотоодоор алдаад дуусах нь

    Хариулах
  • 103.212.119.148
    Өчигдөр

    Одоо хилээ хэсэгтэй байдал намжитал хаавал яасан юм бэ, гаднаас ирж байгаа Монголчууд арай ч дэндүү өвчин зөөж байна шүү

    Хариулах
  • 202.179.27.2
    Өчигдөр

    Багийн гишүүд халдвар авсан байх магадлал өндөр гэсэн үг үү? Тэр суилагч гадагш гараагүй байх даа.

    Хариулах
  • 139.5.217.125
    Өчигдөр

    Dotroo aldchihlaa daa yanaa,odoo haanaas ch heniig ch buu oruul.Bar restoran,zahuudiig bugdiig ni haa.Ene olon togloltuudiig tsutsalj boliul.Surgaltiin tuvuudiig haah heregtei bugdiig ni haa.

    Хариулах
  • 66.181.161.55
    Өчигдөр

    Dôtroo gartsan gsn vnen vv manaihan maskaa sain zvvgeerei

    Хариулах
  • 202.126.90.133
    Өчигдөр

    Ugaasaa aldtsoon

    Хариулах
  • 202.126.88.208
    Өчигдөр

    orj irj bgaa hujaa naraaa yaah ym be boon biruus irj bn aldaad diilhee bh bii hytdiin bodlog heregjeed bn udahgui hujaa nar nomrood awhaar irj bh bi aih l yumdaa

    Хариулах
  • 66.181.180.139
    Өчигдөр

    Энэ бас сайхан худлаа тууна шүү нээрээ бол яаж сүр юм болох бол

    Хариулах
  • 66.181.161.10
    Өчигдөр

    нам ямар хамаа байнаа. хэт тайван болсоноос хүмүүс нь. тэр ажилчид тайван болоод урьд нь ингэж ороод ажиллахад зүгээр байсан гэдгээс болоод байгаа.

    Хариулах
  • 202.126.89.98
    Өчигдөр

    Яанаа болгоомжтой бай

    Хариулах
  • 66.181.184.37
    Өчигдөр

    Dotroosoo.garchikhla a gesen ug.uu. ter. Zasag yrij.bolloo. odoo.ene ebchnii.esreg. maskaa.zuuseer. dotroosoo garch bgaa.um bishuu. Er.said. erenkhiilegch ukh khurliin.darga. said.darga. naraa.ajil khiigeechee. Namuudaa.

    Хариулах
    • 202.126.89.82
      Өчигдөр

      yalgah geed bgambe ter nam ntreer hha chi uuruu ochood ajillaachee

  • 202.126.90.105
    Өчигдөр

    Бидны үеийхэн тусах магадлал өндөр болохоор маскаа сайн зүүгээрээ.

    Хариулах
  • 64.119.25.123
    Өчигдөр

    dotroo gargachihlaa gesen ug bna daa yaagav ee?

    Хариулах
  • 202.55.188.103
    Өчигдөр

    Дотроо алдлаа л гэсэн үг үү яандаа зөөхөн хэдэн монголчууд минь маскаа зүүгээрэй гараа сайн ариутгаарай

    Хариулах
  • 64.119.24.212
    Өчигдөр

    dotroo aldsan gsn vgvv

    Хариулах
  • 202.126.90.30
    Өчигдөр

    Odoo yn daa totoroo garchahlaash tee

    Хариулах