ТГ-ын дэд дарга, хууль зүйн доктор Жанжаагийн Батсайхан хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр элэгний өвчнөөр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, өчигдөр /2020.11.05/ нас барсан байна
2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож байсан Ж.Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож ажиллаж байлаа.
Жанжаагийн Батсайхан нь АТГ-ыг анх байгуулагдахад Б.Дангаасүрэн даргын тушаалаар томилогдсон дөрвөн даргын нэг, анхны комиссаруудын нэг байжээ.
Талийгаачийн ар гэр, анд найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.160.116
Mongoloo gesen neg saikhan er hun horvoog orhisond mash haramsah yum daa
Хариулах64.119.24.194
um mani bad mi hum
Хариулах202.126.89.179
УМ МАНИ БАД МЭ ХУМ
Хариулах