Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хяналтын шатны шүүх хурал өнөөдөр болсон талаар бид мэдээлсэн. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан барилдах эрхийг нь хасах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Харин Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээсэн байна.
Дээд шүүх ийнхүү шийдвэрээ гаргаснаар одоо Ерөнхийлөгч зарлиг гаргахыг хүлээх л үлдлээ. 2019 оны үндэсний их баяр наадмаар Э.Оюунболдод унасан бөхчүүдэл цол, чимэг нөхөж олгох юм. 2019 оны наадмын дараахан тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан З.Энхболд мэдээлэл хийх үеэрээ "Гурван шатны шүүхээр асуудал шийдэгдсэний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана" хэмээж байсан билээ.
Ямар бөхчүүд цол, чимэг нэмэх вэ гэдгийг танилцуулъя.
Улсын начин Н.Мустафа
Тавын даваанд өвдөг шороодсон бөгөөд тухайн үедээ аймгийн арслан цолтой байлаа. Харин энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн учраас тэрээр чимэг нэмэх болж байна.
Улсын начин Б.Цэдэнсодном
Улсын начин цолны болзол хангаад байсан аймгийн арслан Б.Цэдэнсодном зургаагийн даваанд Э.Оюунболдод өвдөг шороодсон. Тэгэхээр улсын начин Б.Цэдэнсодномд улсын харцага цолыг нөхөж олгох юм байна.
Улсын харцага Д.Анар
Долоогийн даваанд Э.Оюунболд шинээр харцага цолны болзол хангаад байсан улсын начин Д.Анартай барилдсан. Тиймээс улсын харцага Д.Анарт улсын заан цол олгоно гэсэн үг.
Улсын арслан Ц.Содномдорж
Наймын даваанд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржтой барилдсан. Тэрбээр Үлэмж бадрах чимэгтэй болно.
Улсын аварга Н.Батсуурь
Э.Оюунболд үзүүр, түрүүнд улсын аварга Н.Батсуурьтай барилдаж түрүүлсэн. Тиймээс улсын аварга Н.Батсуурь улсын даян аварга цолтой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
122.201.31.65
цолыг ингэж авахгүйээ ичгэвтэр шүү зүгээр л давж байж авцгаа
Хариулах66.181.161.69
Содном юугаараа аварга болдог юм, битгий туйлширцгаа,
Хариулах203.91.115.53
хамгийн их хохирсон Содном
64.119.20.129
Аварга болоогүй ээ хөлдөө нөхөр вэ
122.201.22.4
содномдорж хохирчихлоо
Хариулах66.181.161.50
Содномдорж ганцаараа чимэг ч гэх шиг хохирч бн даа
Хариулах66.181.161.19
Со аврага болох уу
Хариулах122.201.31.133
1-4-iin davaand Oyunboldtoi barildsan bohchuud yah estoi ve? Mungun uramshuulaliiug ni nolgoh yum uu?
Хариулах192.82.70.87
Ха ха тийм юм байхгүй, томчуудын байр машиныг авахгүй байлгүй