Өнгөрсөн долоо хоногт Португальд болсон “Formula One World Championship” уралдааны дараа “Red Bull” багийн тамирчин, Нидерландын Макс Верстаппен бусдыг гутаан доромжлохдоо “Монгол” гэсэн үгийг ашигласан нь ихээхэн маргаан үүсгээд байгаа билээ.
Тэрбээр Портимаогийн зам дээр бэлтгэл хийхдээ өрсөлдөгч тамирчин Лэнс Строллтой мөргөлдсөн юм.
Энэхүү ослын дараа Верстаппен радиогоор өрсөлдөгч тамирчин руугаа дайрч давшлахдаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн байдаг.
Энэ явдлын дараа Монгол нэрний талаар буруу ойлголтыг арилгах зорилготой “Mongol Identity” байгууллагаас нээлттэй захидал илгээж, Нидерландын тамирчнаас уучлал гуйхыг шаардаж байв. Тэгвэл Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа элч Лүндэгийн Пүрэвсүрэн уг асуудалд анхаарал хандуулж, “Red Bull” багийн удирдлагууд, Олон Улсын Автомашины Холбоо (FIA)-нд захидал бичсэн гэж Олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Уг захидалд, Португалийн Гранпри тэмцээнд оролцох үеэр Red Bull-ийн жолооч Макс Верстаппен олон нийтийн дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ёс зүйгүй үг хэллэг хэрэглэсэн. Спорт бол дэлхий даяар эв нэгдлийн бэлгэдэл гэж тооцогддог бөгөөд спортод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах хэлбэр байх ёсгүй гэж би үздэг.
Тиймээс тамирчныг хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ уучлал гуйхгүй бол дараа дараагийн шатанд арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.
“Рэд Булл” багийн захирал Кристиан Хорнер ВВС-д өгсөн ярилцлагадаа “Верстаппен тэр үед зөвхөн жолоочтой дотооддоо ярьж байсан. Макс гэмт хэрэг үйлдэх гэсэнгүй. Тэр зөвхөн тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаж л тийм үг хэлсэн” хэмээн мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
192.82.72.90
Манайхан эх орныхоо нэрийг хамгаалахаа бодоггүй эсрэгээрээ муулдаг арчаагүй улсууд юмаа! Та нар ийм газар амьдарч байгаа нь та нарын арчаагүйн л буруу болохоос эх орны минь буруу биш новшнуудаа!
Хариулах81.173.154.99
Unen Helsen bnshdee neeh soyoltoi uls oron ymshig hamgiin ard tumendee eelgui Hog shoroondoo dargdsan buduuleg arhichin hulgaich lalariin uls
Хариулах192.82.72.13
Ухаангүй гөлөг
Хариулах174.251.65.82
Naa chin mgl huuhend hayagdtsiin bus uu?
Хариулах