News paparazzi : СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн зам халтиргаа, гулгаа ихтэй байна

Moderator
2020/10/31

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дагуу Торлогтын даваа, 52-ын даваануудын орчимд өчигдөр /2020.10.30/ цас орж шуурчээ. Тиймээс онцын шаардлагагүй бол энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохгүй байхыг албаныхан зөвлөж байна.

Мөн цас их орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос баруун аймаг руу чиглэсэн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд  оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн холбогдох албаныхан иргэддээ баталгаагүй замаар зорчиж, хамт яваа зорчигч, дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна