Гадаадын Иргэн Харьяатын Газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Үүний 206 нь хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүллээ" хэмээсэн юм.
Гадаадын Иргэн Харьяатын Газрын Хяналт Шалгалтын Хэлтсийн Дарга Х.Бэхбат “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийн татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэв. Мөн 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна