News paparazzi : Монгол ихэр эгч дүү Лондонгийн коллежийн инновацийн уралдаанд II, III байр эзэлжээ

Moderator
2020/10/28

АНУ-ын “Империал” коллежоос орон нутгийн сургуулиудын 14-18 насны сурагчдын дунд зохион байгуулдаг “Maker Challenge” инновацийн уралдаанд монгол ихэр эгч дүү хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн дараах амьдрал нэртэйгээр тэмцээн зохиогдсон бөгөөд Есүй, Есүгэн хэмээх охид хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

14 настай Есүй коронавирусийн хөл хорионы үед хүүхдийн сэтгэц болон эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж буй талаар судалж, дасгал хийх, стресс тайлах зорилготой “Томоко” малгайг бүтээсэн байна.

Харин гуравдугаар байрт шалгарсан Есүгэн хөл хорионы үеэр хүмүүсийг идэвхтэй байхад туслах зорилготой “Мичка” нэртэй олон талт усны савыг бүтээжээ.

Есүйн
Есүйн "Томоко" малгай
Нэгдүгээр байрт орсон Грейс болон Есүй, Есүгэн нар
Нэгдүгээр байрт орсон Грейс болон Есүй, Есүгэн нар

Эх сурвалж: imperial


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 84.85.89.117
    2020/10/30

    Imperial College Angli ulsad bdag Amerik bish.

    Хариулах
  • 192.168.1.33
    2020/10/29

    Монголын ирээдүй болсон 2ихэрдээ баяр хүргэе эрүүл энх аз жаргал хүсье

    Хариулах
  • 66.181.161.4
    2020/10/29

    Bayar hurgye 2 huurhun iherdee. Hairtai shuu

    Хариулах