Зариг Өнөрөө асууж бна:
- Та түр зогсож байгаач....Таныг 40 настай гэдэг ийм мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү...Таны нас яг хэд юм бэ? гишүүнээ...
- 40...гэдгээс өөр зүйл хариулах боломжгүй....
- Яг ямар учраас гэдгийг нь тодорхой тайлбарлаж болох уу? Хуулийн байгууллага үүнийг нотлох уу...
За сая 40 настай гэсэн мэдээлэл бидэнд өглөө.
Лодой асууж бна:
- Одоо тэгвэл та насаа хэлчих? Бид хоёрыг үзэж байна.
- Үгүй ээ би 40 гэж хэлсэншдээ
- Та эхлээд асуултан зөв хариулчих л даа...Яагаад насаа дараад бгаан? Май ундаа уу!
Анужин асууж бна:
- Таны нас сүүдэр хэд тохиож байна...?
- Дөчин хавар өнгөрчээ...
- Гайхалтай...Хүмүүний эгээрэл гэгээрэл мэдрэгдсэн нас, Та энэ сайхан насандаа оршихуйн тухай бодож, алдаа оноогоо дэнсэлж, араар тавьсан үйлээ бодон мэгших үе байдаг уу...
Мөнхбаясгалан асууж бна:
- Таньтай өмнө нь ярилцаж байхад 40 настай гэж байсан. Өнөөдөр та яг хэдтэй юм бэ?
- За би таныг ингэж асууна байх гээд төрсний гэрчилгээгээ аваад ирсэн. Энд байх ёстой одоохон. Энэ 40 гэж байгаа биздээ..
- Зураглаачаа аваарай. Та тэр камерлуу харуулдаа. Найруулагчаа дэлгэц дээр тоо өгдөө...Одоо танд нэг бичлэг үзүүлнэ....
- Цэнкэр үст асууж бна:
Миний яриа сонсогдож байна уу...Эгч нь чамайг авгайгаасаа хөгшин байж болзошгүй гэдгийг иргэн хүний хувьд асуух гэсэн юм....
- Би эхнэртэйгээ чацуу 40 настай
- Чамайг 41 настай байж болзошгүй гэх маш ноцтой мэдээлэл ирээд байгаа. Чамайг 40 настай харагдуулах гэж бүхэл бүтэн трол соошл фотошопчдын арми ажиллаж байгааг би мэдэж байгаа. Би насыг чинь ард түмэнд үнэнээр нотлох болно.
Paparazzi Сумьяа асууж байна:
- 41 настай иргэд шөнийн цагаар өөрийгөө 40 настай гэх нэрийн доор бусдыг мэхлэх явдал гарч байна...Та наад хаалгаа тайлдаа... За яагаад 40 настай гээд байна...
- Би мэдэхгүй ээ. Би энд өнөөдөр анх удаа л 40 нас хүрч байна.
- Та бүхэнд Эко дүүргээс баримттай үзүүллээ...Нөхцөл байдал ийм л байндаа.
монгол коммент Билгээ: энэ хүн 40 настай гэсэн байна.жишээ нь Пүүжээ бид хоёр 40 хүрээгүй л байна энэ хүн яаж амьдраад ард түмэн яаж амьдраад байна вэ.шударга бус нийгэм.....
Гүрбазар гуай асууж байна :
- Та хэдэн настай вэ?
- Би...
- Та хариулахгүй ч байж болно. Эрхэм хүндэт үзэгчдээ... Дэлнээс нь салхины үнэр дэргэдээс нь тэнгэрийн үнэр... Та сая 40-н настай гэлээ...
- Би юм хэлээгү...
- Тиймээ, энэ хүн эдүгээ 40-н настай гэнэ... Туурайнаас нь газрын үнэр туг сүүлнээс нь...
Загдаа асууж байна гэнэ:
- Та хэдэн настай вэ?.
-40
-Дураараа юм бэ. Дэндүү жаргалтай бгаа шүү та нар
Эх Сурвалж:Naminchimed Baasan
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.89.183
Ямар ч хомин юм алга. Ямар мал нь бичсийн энийг? Хошин шог үзээд инээсэн нь дээр юм бн.
Хариулах87.147.144.34