Японы нэгэн бизнесмэн идэж болдог гялгар уут бүтээжээ. Тэрээр өнгөрсөн жил Япон улсын Нара хотын бэлэг тэмдэг болсон бугын сүрэг гялгар уут идсэнээс бол ихээр хорогдож байгаа тухай мэдээ уншсанаар дээрх санаа төрсөн байна.
Тодруулбал, Нара хотод 1000 орчим буга дархан цаазат газар байдаг бөгөөд Японы байгалийн баялаг хэмээн тооцогддог байна. Гэвч 2019 оны долдугаар сард есөн буга үхсэн байхыг олж, задлан шинжилгээ хийхэд гэдэснээс нь гялгар уутнууд гарчээ. Улмаар жуулчдыг дархан цаазат газарт гялгар уутаа хаяхгүй байхыг сануулсан байна. Харин Хидэтоши Мацүкава гялгар уут хаяхгүй байхыг анхааруулахаас өөр арга бодож олохоор багийнхантайгаа хамтарч ажиллажээ.

Улмаар тэд буга идсэн ч үхэхгүй байх гялгар уутыг зохион бүтээсэн аж. “Шикагами” буюу бугын цаас гэж нэрлэгдэх шинэ гялгар уутыг сүүний цаасан уут болон будааны хивэгнээс гарган авчээ.
Будааг өнгөлөх үйл явцад гардаг хивэг нь ашиглагдахгүй хаягддаг гэдгийг олж мэдсэн Хидэтоши Мацүкава үүнийг ашиглах санааг гаргасан аж.
Одоогоор идэж болдог гялгар уутыг Нара хотын Тодайжи сүм болон орон нутгийн банкуудад туршилтаар ашиглаж эхэлжээ. Тус сүм болон банкуудад 100 иенээр худалдаалж байгаа аж.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна