МҮОНРТ-ийн уран бүтээлчид өнөөдөр Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, баримтуудыг дэлгэлээ.
Уран бүтээлчид "Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. Энэ шаардлагыг эс биелүүлбэл эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэн, дараагийн шатанд шилжихийг мэдэгдэж байна" хэмээн гарын үсэг зуржээ.
Хуримтлагдсан асуудлуудын тухай баримт байна. Уран бүтээл хараат байж болохгүй зүйл. Үзэгчдэд шинэ контент хүргэх боломжгүй байна. Ялгаварлан гадуурхалт буюу тэгш бус харилцаа энэ байгууллагад нүүрлээд байна хэмээн 156 хүн буюу 60,5 хувь нь хариулжээ.
Одоо ажиллаж байгаа удирдлагын багт ямар ч ёс зүй алга хэмээн 144 хүн буюу 56,2 хувь нь хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн, МҮОНРТ-д байрлуулсан бүх камерууд дуу бичдэг аж. Энэ талаар дараах мэдэгдлийг хийж буй уран бүтээлчид “Телевизийн нэвтрүүлэг уран бүтээлд ирж байгаа оролцогчдын дуу, дүрсийг өндөр хүчин чадал бүхий хяналтын камераар бичиж байна. Энэ камерыг сонгуулийн өмнө буюу тавдугаар сараас эхлэн ажиллуулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, Олон улсын хүний эрхийн тухай конвенцын хэд хэдэн заалтыг зөрчиж байна. Мөн гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гаж үйлдэл гэж үзэж байна” гэлээ.
Тэд “МҮОНРТ хувийн байгууллага биш, олон нийтийн байгууллага. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсоо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоо” гэсэн уриаг барьж зогсжээ. Одоогоор уг мэдэгдэлд МҮОНРТ-ийн 450 гаруй ажилтан гарын үсэг зурж, нэгдээд байгаа юм байна.
Ж.Болд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна