Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээлээ. Тэрээр өмнө нь намын дүрмийн дагуу Ерөнхийлөгч болоод Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.
Ингээд тэрээр өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна гэдгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын зүгээс онцоллоо.
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АН-ыг үзэл санааны уналтад орсон гэдэг дүгнэлт улстөрийн хүрээнд яригдаж байгаа. Энэ уналтын үед та намын гишүүнчлэлээ сэргээж байгаа зорилго юу вэ? Намын шинэчлэлд таны оролцоо байх уу?
-Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, монгол улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлд явдаг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон тэр гүүрэн дээрээ бат зогсох ёстой гэж бодож байгаа. Тэгээд намын гишүүнчлэлээ сэргээж байна.
-Та улстөрийн сонгуульд оролцох уу?
-Энгийн иргэн, гишүүн байгаа нь хамгийн сайхан. Монгол улс иргэн байх нь өөрөө хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа.
-Ардчилсан намд таны үүрэг оролцоо ямар байх вэ?
-Гишүүний хувьд намын үйл ажиллагаанд оролцох бодолтой байна.
-Х.Баттулга ерөнхийлөгч сонгуульд өрсөлдвөл та мөн сөрж өрсөлдөнө гэж байсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Гишүүний хувьд ажиллана. Би эх орондоо тангараг өрнөсөн хүн, эх орон дуудвал бид босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний журмаар нам, улс орны ажилд идэвхтэй оролцоод явна.
Ж.Чингис
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна