УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол танхимаас гаргах, ингэхдээ тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасдаг байсныг асуудлыг хэлэлцэж дуустал гэж өөрчлөхөөр тусгажээ.
Харин энэхүү өөрчлөлтийг АН, МАН, бие даагч гээд намын харьяалал харгалзахгүйгээр буруушааж байна. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж юм. Түүний хувьд яг энэ заалтын дагуу чуулганы хуралдаанд суух эрхээ хасуулж, хариуцлага хүлээж байсан удаатай.
Тэрээр энэ талаар “МАН-ынхан надад зориулж хууль батлах гэж байгаа юм байна. Та нар цөөнхийг үг хэлүүлэхгүй байх хууль баталж байна. АН олонх болсон тохиолдолд энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Бид хэрвээ засгийн эрхийг авбал олонх 5 минут үг хэлж байхад цөөнх 6 минут үг хэл гэдэг хууль батална. Цөөнхийн эрх баталгаажиж байж, олонхийн эрх баталгаатай хангагддаг. Та нар цөөнхийн эрхийг хааж, ЖДҮ, тендер хулгайлдаг. Наанаа гоё юм ярьдаг хэрнээ цаанаа асуудалд холбогддог хүмүүстээ яаж хариуцлага тооцох юм бэ” хэмээн эсэргүүцлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "АН, МАХН, бие даагч гээд 14 нөхөрт зориулаад л хөөж гаргана, та нар аятайхан бай гээд л хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байх юм. Надад эсвэл тэгж санагдаад байна уу. Хөөж гаргаж яах нь вэ. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ та нар. Та нараас хөөгдөнө гэж байхгүй шүү” гэлээ.
Харин хууль санаачлагчдын зүгээс уг хуулийн заалт нь өмнө байсан хатуу заалтыг зөөллөж, илүү уян хатан болгосон төдийгүй гишүүний үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх чиглэлд илүү сайжруулсан заалт болохыг тайлбарлалаа.
Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Чингис
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна