News paparazzi: Улс төрийн урвагчид Монголоор дүүрэн бий болжээ

Moderator
Өчигдөр 12 цаг 12 минут

Улс төрийн урвагчид сүүлийн үед хаа сайгүй бий болжээ. Тэр дундаа өнөө үед хэн дуртай нь нам байгуулдаг гаж тогтолцоо бий болсноор ийм явдал газар сайгүй өрнөж байна.

Үүүний нэг тод жишээ бол саяхан АН-тай эвсэж МАХН-с нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Магнайбаяр гэгч МАН-д элссэн явдал юм. Э.Магнайбаярын  хувьд өмнө нь УИХ-ын сонгуулийн сонгуульд Хөвсгөл аймагт “Та бидний эвслээс” нэр дэвшин унаж байжээ.Үүний дараа тэрээр Хөвсгөл аймаг дахь МАХН-ын мянгатын даргаар ажиллаж байгаад дээд шатнаас доод шатны сунгаанд хүч үзэж улмаар Баянгол дүүргийн иргэдийн сонгогчдын итгэлийг хүлээсэн байна.

Саяын орон нутгийн сонгуульд УИХ-д суудалгүй намуудаас МАХН 1, Ногоон нам 1, бие даагч 2 суудал авсан. Гэтэл МАХН-аас сонгогдсон нэг төлөөлөгч МАН руу ийнхүү урван оджээ.

Харин тэрээр энэ шийдвэрээ “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! гэж сүржин үгээр тайлбарласан байна.

Харамсалтай нь түүний энэ шинэ сонголтыг өөрт нь итгэлт үзүүлж сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн МАХН-ынхан огтхон ч ойлгохгүй байна. Угтаа иргэд нэр дэвшигч Э.Магнайбаярыг бус МАХН-ын гаргасан мөрийн хөтөлбөрийг сонгосон байлтай.

Гэтэл тэрээр өөрийг нь сонгож нэрийг нь дэвшүүлсэн намаасаа ийнхүү нүүр буруулжээ. Магадгүй Э.Магнайбаяр мэтийн ийм хүмүүс дараа нь МАН-аас ч дахин урваж болзошгүй.

Тэр үүднээсээ төлөөлөгчөөр сонгогдож, эрх мэдэлд хүрэнгүүтээ нэр дэвшсэн намаасаа урваж, өнгө мөнгө харж явдаг ийм хүмүүс иргэд сонгогчдыг төлөөлж чадах уу гэдэг нь бас л бодох асуудал юм.


Ж.Чингис

Эх сурвалж: paparazzi.mn 


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.116
    2020/10/29

    Oilgohgui l ba.

    Хариулах
  • 202.126.90.26
    2020/10/25

    Erni garaad nam solij bga hvmvvsiig neriigni tatmaar herew MAN namiig demjih baitalaa eneig songow gej demjih baosan bol shuud l sanlaa ugni shvv dee MAN ergvvlen tatmaar bn

    Хариулах
  • 103.212.116.204
    20 цагийн өмнө

    Бодвол МАХН-ыг дэмжигчид нь саналаа өгсөн байж таарна. Харин санадыг аваад урваж байгаа бол эргүүлэн татах нь зөв байх шүү.

    Хариулах
    • 202.126.90.26
      2020/10/25

      Zuw

  • 66.181.190.191
    Өчигдөр

    ШУУД БУУД

    Хариулах
  • 81.227.175.197
    Өчигдөр

    Эргүүлэн татах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.40.97
    Өчигдөр

    zuw l bnshdee buruu yum yu bgaan

    Хариулах
  • 202.126.90.154
    Өчигдөр

    Mongol ene ynzara hogjih bish ulam doroiton zuer mongo ideh gj garj irj bga humus oor yuch bhku

    Хариулах
  • 202.126.90.154
    Өчигдөр

    Zuer tsaazin yaliig sergee tgd l ene uls chin hogjin shn bolno eswel yronhiilogchin zasaglaltai bol

    Хариулах
  • 202.9.40.91
    Өчигдөр

    Урвагч дүлзэнг авдаг намыг юу гэж ойлгох вэ.Энэ намд итгэл үнэмшил ичих булчирхай байхгүй энэ ман намд сайн сайхан юм огт байхгүй.дандаа сурлаг муутай.долигнонуур цүнх баригч бандаашны цуглуулга

    Хариулах
  • 202.179.24.243
    Өчигдөр

    Ардчилсан намын өмнөөс нэр дэвшиж намын гишүүд итгэж сонгосон.Юу МаН энэ хороон дээр нь Ман ялагдсан.Урвагч юм аа

    Хариулах
  • 202.126.89.137
    Өчигдөр

    Ман нам нь тэгээд энэ урваач шарваач нөхрийг хүлээгээд авчихаж байгаа юмуу. Элгийн юмаа нээрээ хаха

    Хариулах
  • 66.181.161.5
    Өчигдөр

    Энэ Магнайбаяр гэдэг залуу Уих сонгуульд Хөвсгөл аймагт МАХН-ИЙН Аймгийн намын дарга гэж дэвшиж байсан шүү дэ Одоо чи боль до

    Хариулах
  • 103.212.118.170
    Өчигдөр

    Нам нь ч нам болж дээ.

    Хариулах
  • 103.229.122.203
    Өчигдөр

    Odoogiin zaluusiin archaagui yawdal .ohidoos doloon dor iim bhad uls yaj hugjihiin boldoo

    Хариулах
  • 202.126.90.159
    Өчигдөр

    Mahn nam suudalgu bolsn uguu

    Хариулах
  • 59.153.87.41
    Өчигдөр

    Sandal shireenii toloo hiisen songolt bh noen urbaach nohoi sharbaach gedeg bha iim hvmvvs ard tvmenii itgeliig her sain daaj ybah ni sonin bn

    Хариулах