Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон жилийн 150,402 фунт стерлингийн /553 сая төгрөг, сарын 46 сая төгрөг/ цалингаар амьдарч чадахгүй байгаа тул огцрох бодолтой байгаа гэж хамтран ажиллагсдадаа гомдолложээ.
Тэрээр өнгөрсөн жилийн долоодугаар сард Ерөнхий сайд болохоосоо өмнө сард 23 мянган фунт стерлинг /84,5 сая төгрөг/ олдог байсан талаар Telegraph бичиж байв. Гэвч энэ талаар Mirror "Ерөнхий сайд сард хоёр удаа үг хэлснийхээ төлөө 160 мянган фунт авдаг" хэмээн шүүмжилсэн байна.
Харин Их Британийн Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр Борис Жонсон Brexit-ыг бүрэн дуусгаж, цар тахлыг даван туулах хүртэл, ойролцоогоор дараагийн зургаан сард ажлаа өгөхгүй аж.
Их Британийн парламентын гишүүдийн нэг нь "Жонсон зургаан хүүхдээ өсгөхөд маш их мөнгө зардаг бөгөөд хамгийн бага хүүдээ жилд 42,500 фунт стерлингийг /167 сая төгрөг/ зарцуулдаг" хэмээжээ. Мөн тэрээр салсан эхнэр Марина Уилерт салалтын гэрээний дагуу цалингийнхаа тодорхой хувийг өгдөг байна.
Харин өөр нэгэн гишүүн "Түүний энэ үйлдэл ердөө л шунал" хэмээн шүүмжилжээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан болон Засгийн газрын гишүүд аливаа үйл явдалд оролцох, үг хэлэхдээ маш их мөнгө олох боломжтой аж. Тухайлбал Ерөнхий сайд асан Дэвид Камерон нэг удаа үг хэлснийхээ төлөө 120 мянган фунт стерлинг авдаг бол мөн Ерөнхий сайд байсан Тони Блейр зөвхөн лекц уншиж, зөвлөхөөр ажилладаг бөгөөд одоогийн хөрөнгө нь 22 сая фунт стерлинг болсон байна.
Эх сурвалж: Metro, Mirror, Londondaily
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
37.139.26.40
Saikhan deeremdeh yumsan naaduulii chin, 100 saya bhad l bolkood bn
Хариулах