News paparazzi: Б.Ганболор: Улсын циркийг ард түмэнд нь өгч Монголын урлагийн салбарт баатар болооч...

Moderator
Өчигдөр 11 цаг 23 минут

Сүүлийн үед циркийн барилгыг нурааж байна гэх асуудал нийгэмд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа.  Мөн үүнтэй зэрэгцээд циркийг менежментийн хувьчлал нэрээр хууль бусаар өмчилж авсан гэх асуудал босож ирсэн.

Тэгвэл энэ асуудлаар саяхан "Монгол циркээ аваръя" хөдөлгөөний тэргүүн Б.Ганболор хөтлөгч Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг "Улаан бал" нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Харамсалтай нь түүний оролцсон нэвтрүүлгийг үзсэн зарим хүмүүс түүнийг дайрч доромжилсон сэтгэгдлүүд маш ихээр ихээр бичжээ. Харин тэрээр энэ талаар тэдэнд өөрийн  байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Улаан бал нэвтрvvлгийн дор коммент бичиж байгаа цөөхен хэдэн залуусаа.

Бид ийм болохоор хөгжихгvй байгаам.

Та бvхний бvхэл бvтэн урлагийн салбарыг бизнестэй харьцуулж байгаа тэр ядмаг коментуудыг хараад эдгээр залуустай мөр зэрэгцэн явж байгаадаа гутрах шиг.

Доорх зүйл зvгээр нэг янгиран дүрс бүхий зэс гууль мэт харагдаж байна уу?

Энэ бол Монголын хосгүй үнэт зүйл буюу юугаар ч хэмжиж үл болох vнэт өв юм.

Харах өнцгөө өөрчлөөч залуусаа. Циркийн урлаг-Яг vvнтэй ижил.

Та болон таны хvvхэд даяаршиж, техник технологиос урлагийн мэдрэмж авч байгаа бол би болоод дийлэнх олонх ард тvмэн нь амьд урлагаас, амьд бvтээлээс урлаг мэдрэхийг илvvд үзнэ.

Төр засаг нь улс нь дуурь, драм, үндэсний урлагийн их театраа аваад явж байгаа шигээ “циркээ ч” авч явах естой.

Дэлхий өөрчлөгдөж байгаа ч улс үндэстний бусдаас ялгарах зvйл нь түүх, соел урлаг, бvтээлээр ондооших ялгарах юм. Үүгээрээ тамгалагдсан, цаашид ч дуурсагдана.

Таны цирк үздэггvй нь хэн нэгний мөнгөтэй болох арга замыг дэмжиж байгаа хэлбэр байна гэж vv?

Таны цирк үздэггvй нь Монголын цирк байхгvй болох үндэслэл гэж үү?

Таны хувьд энгийн зvйл байж болох ч олонхын хувьд урлагаар соён гэгээрч, бахдаж, биширч, алмайрч, жаргаж, хүмүүжил авч, төлөвшиж байгаа хүмүүсийн хувьд байж болохгvй зүйл шүү.

Мөнгө хэдий чухал, хүчтэй ч соёл урлаг, соёлын өвтэй харьцуулах зүйл огтоос биш гэдгийг ухаарна уу.

Ямар баримт надаас нэхээд байна вэ?

1. Менежментийн хувьчлалд хор орсныг мэдэж байна.

2. Төлөвлөгөөний дагуу хэрэгжилт байгаагvйг мэдэж байна.

3. Менежмент нэрийдлээр өмч хувьчлал болсонг мэдэж байна.

4. Циркийн үйл ажиллагаа явагдахгүй уран бvтээлчид, уран бvтээл гарахгvй байгааг мэдэж байна.

5. Хувьчлалын дүгнэлтийг буруу хийж лоби орсонг мэдэж байна.

6. Гадаад өнгө төрх эрс өөрчлөгдөж байгааг мэдэж байна.

Цаас 2 талтай ч харахад 1 зvйл. Урлаг барилга 2 өөр зvйл ч салшгүй холбоотой. Барилгаа урлаг нь амь оруулж, урлагаа барилга нь дэмжиж байгаа нэгэн цогц зvйл юм.

Одоогийн нэг муу салж унах гэж байсан гэгдэх цэнхэр байшинг засварлаж байхын оронд тэр мөнгөөрөө өөр барилга бариад Ресторан, бар, банк, худалдаа юу байдгийн тэрийгээ тэндээ хийж циркээ өгч Монголын урлагийн салбарт Баатар болооч...” гэжээ.


Ж.Чингис


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.193
    52 минутын өмнө

    Үг нь энэ нэвтрүүлэгт циркийг бусниулагч ,өнгө мөнгөний дэв болсон тухайн үеийн циркийн үдирдлагад байсан эрхмүүдээс (Дорж,Энхбаяр )мэтийн хүмүүс орсон бол зүгээр байсан Хөдөлгөөний зохицуулагч охин ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тодорхой судалгаа сайтай оролцлоо Сэтгүүлч лодой толгойгоо цэнэглэх, боловсролоо дээшлүүлэхгүй бол хэцүү өрөвдмөөр байлаа сэтгүүлчид зөвлөхөд оролцогчийн яриаг битгий тасалж бай гүйцэд сонс Өөрийнхөө ойлгоц мөчид яриагаа хүнд битгий тулгаж байгаарай

    Хариулах
  • 202.21.107.123
    7 цагийн өмнө

    daravgar dagvaa bandi ichij aij amidrah estoi.300 say tugruguur mongoliin tsirkiig uneguiduulj luivardaj avchihaad 300n say dollar olson luivarching avilgatai temseh gazar shalguul

    Хариулах
  • 64.119.22.226
    21 цагийн өмнө

    Циркээ аварах нь зөв боловч Таны байгаа байдал бэлэн биш бна, Асуултанд оновчгүй хариулж бүдэрээд бна, өмнөөс нь өндөлзсөөр байгаад л таарлаа.Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм болов уу л гэж бодсон. Уг нь зөв бодолтой сайхан бүсгүй байнаа. Амжилт хүсье.

    Хариулах
    • 66.181.191.193
      1 цагийн өмнө

      Энэ эмэгтэй цирк ийг аварч авч үлдэхийн төлөө судалгаа ,материал сайтай ярилцлагад орлоо Нэг лодой битгий хэл,хэд хэдэн лодойнуудыг боловсрол юм үзэж нүд тайлсанаараа илүү байлаа

  • 66.181.161.86
    21 цагийн өмнө

    Tegeed chi ooroo yamarch beltgelgiu bn leeshdee. Asuultuudad hariulj chdahgiu. Oor yum yariad.

    Хариулах
    • 66.181.191.193
      50 минутын өмнө

      Чи л ойлгоогүй бна маш сайн хариулсан

  • 66.181.161.118
    Өчигдөр

    Циркээ авах нь зөв

    Хариулах
  • 66.181.161.114
    Өчигдөр

    Ene japan awarga zaswar hiisen nereer daraa n heden tsirkchdees iluu ih mungu neheed suuh bhdaa

    Хариулах
  • 202.9.40.164
    Өчигдөр

    Teneg bolovsrolgui avgai. Yasan ih er solidiin

    Хариулах
    • 66.181.191.193
      47 минутын өмнө

      Боловсролтой мундаг эмэгтэй байна

  • 202.9.46.7
    Өчигдөр

    Ганболор. Өөрөө. Буруу. Яриад. Сэтгүүлчийн. Өөдөөс. Юү. Ч. Хэлэж. Чадахгүй. Ацан. Шалаанд. Ороод. Байна. Шүү. Дээ.

    Хариулах
    • 66.181.191.193
      45 минутын өмнө

      Асуултанд товч,тодорхой ойлгомжтой тоо баримттай бэлтгэл хангалттай сайн оролцсон Танд баярлалаа

  • 202.9.40.164
    Өчигдөр

    Ene erguu serchmaagiin nz . Bain bain er solison jombogo avgai nar.

    Хариулах
    • 66.181.191.193
      39 минутын өмнө

      Өнөөдрийн Монгол эмэгтэйчүүд залуусын ихэнх нь хэн нэгэнд атаархаж хорссон увайгүй зантай болждээ Энэ эмэгтэйн дайтай боловсролтой бол өөрийгөө дайчил Чамаас гарч бгаа уур ,муу үг болгонд чи өөрөөл зовж бгаа Магадгүй чамайг ийм болхоор чиний хажууд хүн тогтдоггүй ч юм билүү

  • 139.5.218.187
    Өчигдөр

    Нурж унах гэж байгаа амбаар шиг болсон циркийг шинчлэн засч байгаа Давгаа аврага бол циркчдын хувьд жинхэнэ БААТАР мөн шүү

    Хариулах
    • 202.126.89.70
      Өчигдөр

      Шуналын тулам чадахгүй бөйж үхсннээ хийж авсан юм бэ буцааж өг

    • 64.119.24.222
      Өчигдөр

      Zail

    • 202.9.46.150
      Өчигдөр

      Шаа суганы үсээ