Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан саяхан "Монголоороо байгаасай" тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн билээ. Гэвч түүний тоглолтыг үзэж амжаагүй иргэдээс дахин тоглож өгөхийг хүссэн маш олон хүсэлт ирсэн учраас тэрээр энэ сарын 23-нд "UB Palace"-т дөрөв дэх удаагаа тоглохоор болжээ.
Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулахад “Бөхийн өргөөнд тоглох миний 21-ний тасалбар дуусаж байна. Ажлын өдөр ч гэсэн бүх тасалбар зарагдаж дууссан. Мөн үзэгчдээс тоглолт үзэх хүсэлт маш их ирж байгаа тул Улаанбаатар хотынхоо баруун хэсгийн үзэгч, сонсогчиддоо зориулан 10-р сарын 23-нд “UB palace”-т тоглох шийдвэрийг сая гаргалаа.
Та нарыгаа ажлын өдрөөр түгжрэлд саатаагаад яахав мөн шатахуун тос, цаг завыг чинь үрснээс би 200-300 уран бүтээлчээ аваад тань руу нүүхээр шийдлээ. Хотын нэг захаас нөгөө зах руу 3000-4000 хүн түгжирч байснаас Жавхлан чинь тоглолтод оролцож байгаа 200-300 уран бүтээлчээ дагуулаад тайзаа аваад үзэгч түмэн рүүгээ хотын баруун тийш Улаанбаатар палас руу нүүгээд очъё, Жавхлан чинь тань рүү нүүж явна” гэв. Дашрамд дурьдхад аравдугаар сарын 23-нд “UB palace”-т товлогдсон тоглолт 19:00 цагаас эхлэх юм байна.
Ж.Болд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
150.129.142.25
Хэдийгээр ард түмнийхээ эгдүүг хүргэж байгаа ч миний хувьд хамгийн сайн дуучин, дууг нь сонсохгүй байхын аргагүй л дээ
Хариулах64.119.22.34
Ene muu duulahgui geed haachihavdee
Хариулах202.126.90.118
Chi muu ch gesen ajlaa khiikhgui geed khaachikhav dee..