Хэнтий аймагт баригдаж буй таван бүтээн байгуулалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан цаг саяхан. Угтаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой гэх. Гэвч эрхэм дарга нарын амлалт, төлөвлөгөө хөрсөн дээрээ хэрхэн буудгийг “Андлалын өргөө” харуулсан. Бүхэл бүтэн 2 тэрбум төгрөгөөр бүтсэн тус хөшөөг зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь харьцуулахад хэтэрхий чанаргүй, үзэмжгүй байгааг хүн бүр л хэлж байв.
Харин албаныхан “2024 оноос түүхэн аялал жуулчлалын бүрэлдэхүүн 110 мянгад хүрснээр тус бүс нутагт 50 сая ам.долларын орлого оруулах боломж бүрдэнэ. Хэдийгээр улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа ч үүний цаана дээрх өгөөж бий болохоос гадна 450 шууд ажлын байр бий болж, 3,500 хүн дам байдлаар амьжиргаагаа дээшлүүлэх юм” гэж өөрсдийгөө зөвтгөсөн.

Хэнтий аймагт 2023 он гэхэд Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэрийн дор дараах бүтээн байгуулалтууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Тодруулбал,

Тэгвэл 2021 оны төсөвт эдгээр ажлуудын хүрээнд нийтдээ 6 тэрбум 250 сая төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал,
Эдгээр ажлуудын эхлэл Андлалын өргөө, Их Монгол цогцолборын ажил дээр гэхэд л иргэдээс маш их шүүмжлэл хүртсэн. Андлалын өргөөний тухайд Чингис хаан Боорчитой анд бололцоогүй гэдэг шүүмжлэлийг иргэд илэрхийлж байв. Холоос харахад анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг их эзэн Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм”. Хэрэв 2021 онд 6 тэрбум 250 сая төгрөгөөр хийгдэх эдгээр ажил Андлалын өргөөний “онигоог” давтвал төсвийн мөнгөөр бүтсэн эрх баригчдын тоглоомыг 110 мянган жуулчин ирж үзэх эсэх нь тун эргэлзээтэй.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна