Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт хэсэг бүлэг этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэн, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Одоогоор дээрх хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авжээ.
Ж.Болд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
139.5.218.91
hujaa ezentei gazar l baigaa
Хариулах124.158.97.169
Өөрсдийнхөө үнстэй хольсон цементээр барьсан байшинг хожим өөрсдөө үр хүүхдүүдтэйгээ хамт худалдаж авч ороод дарагдаж үхмэрүүд үү гүү юу
Хариулах